1. Yйлчилгээний ерөнхий нөхцөл
Сайн байна уу. Манай зарим үйлчилгээ өөрийн тусдаа үйлчилгээний нөхцөлтэй байж болох бөгөөд эдгээр үйлчилгээнүүд энэхүү ерөнхий үйлчилгээний нөхцөлтэй нягт уялдаатай байна. Zarav.biz нь цаашдаа өөр шинэ үйлчилгээнүүдийг таньд санал болгох болно.
2. Yйлчилгээний төрөл
Zarav.biz сайтын үйлчилгээ нь ерөнхийдөө төлбөртэй болон төлбөргүй гэж ангилагдах ба манай сайтын урьд нь үзүүлж байсан мэдээллүүд бүгд үнэ төлбөргүй хэвээр байна.
Zarav.biz сайтын үзүүлж буй үйлчилгээнүүдэд зар сурталчилгаа мөн багтсан байдаг бөгөөд энэ нь Zarav.biz - д үйлчилгээгээ явуулахад шаардлагатай байдгийг та бүхэн ойлгож хүлээн зөвшөөрнө биз ээ. Түүнчлэн одоо зарлагдаагүй байгаа шинэ үйлчилгээнүүд маань энэ үйлчилгээний нөхцөлд хамаарагдах бөгөөд мөн тусдаа үйлчилгээний нөхцөлтэй байж болно.
3. Бүртгэлийн зарчим
Та тухайн үйлчилгээнүүдийг ашиглаж байгаагийн хувьд МУ-ын холбогдох хууль тогтоомжийн дагуу эдгээр үйлчилгээнүүдийг авч буйгаа ойлгох хэрэгтэй. Мөн та манай бүртгэлийн анкетыг бөглөхдөө өөрийнхөө талаар маш үнэн зөв мэдээлэл өгөх ба бүртгэлийн мэдээлэлд үнэн зөвөөр байршуулна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв та өөрийн талаар сүүлийн үеийн бус, худлаа мөн дутуу мэдээлэл өгвөл Zarav.biz дээр байх таны дансыг шууд хаагдах ба таны дансан дахь нэгж Zarav.biz сайтын өмч болж шилжих болохыг анхаарна уу.
4. Төлбөр тооцоо
Zarav.biz сайтын өмнөх үйлчилгээнүүд нь бүгд үнэ төлбөргүй байх ба зөвхөн шинээр нэмэгдэх зарим үйлчилгээ нь төлбөртэй байж болно.
5. Гишүүдийн бүртгэл, нууц дугаар, нууцлал
Та манай үйлчилгээнд бүртгүүлснээр өөрийн ID болон нууц үгийг үүсгэнэ. Гишүүний бүртгэл дуусмагц танд дансны нэр, нууц үгийг и-мэйл хаягаар чинь илгээх болно. Та өөрийн нууц үг болон дансны нэртэй холбоотой асуудалд бүрэн хариуцлага хүлээх болно. Та
(a) таны нууц дугаар, данс, болон хамгаалалтын тал дээр ямар нэг зөрчил гарвал яаралтай Zarav.biz - д мэдэгдэх,
(б) хэсэг болгоны төгсгөлд гишүүчлэлийн хэсгээ заавал хааж байхыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд та эзэн болох болно. Иймээс аль болох хэрэглэгчийн нэр, нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу! Хэрэв та өөрийн хувийн мэдээллийг бусдад алдсан гэж үзвэл энэ тухайгаа манайд яаралтай мэдэгдэж идэвхгүй болгох эрхтэй. Та эрхээ сэргээлгэхдээ өөрийн бичиг баримттайгаа ирж манай журмын дагуу сэргээлгэх болно.
6. Хэрэглэгчийн хариуцлага
Хэрэглэгчийн өөрийн хийсэн, илгээсэн мэндчилгээ, мессеж, танилцуулга зэрэг бүхий л хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст, зураг болон бусад зүйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага юм. Zaraү.biz сайт нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон манай сүлжээнд учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. Та манай үйлчилгээг аливаа хууль бус зүйлд ашиглавал таны үйлчилгээний эрхийг хааж зохих хууль хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу.
7. Yйлчилгээг дамлан худалдаалахгүй байх
Хэрэглэгч нь манай үйлчилгээ, түүний аль нэг хэсгийг дамлан зарах, хувилж тараах, ашиг олох зорилгоор хэрэглэх эрхгүй! Манай сервер нь бүх үйлдлийг бүртгэх тул асуудал гаргасан ID-г зохих хууль хяналтын байгууллагад мэдэгдэхийг анхаарна уу.
8. үйлчилгээнд өөрчлөлт оруулах
Zaraү.biz сайт нь үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчилэн ямаг нэг анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй!
9. Yйлчилгээг зогсоох талаар
Дараах нөхцөл байдал үүсвэл таны үйлчилгээний эрхийг түр хугацаанд хэсэгчлэн эсвэл бүр мөсөн хаах буюу зогсоох болно. Yүнд:
Нэгдүгээрт: Та Zarav.biz сайтын үйлчилгээний журмыг зөрчсөн тохиолдолд бүр мөсөн хаана. Энэ үед таны дансан дахь нэгж Zarav.biz-д шилжих болохыг анхаарна уу.
Хоёрдугаарт: Та хууль зөрчсөний улмаас хууль хяналтын байгууллагаас хүсэлт тавьсан тохиолдолд түр зуур хаана. Энэ үед таны дансан дахь нэгж холбогдох хууль хяналтын газар шилжиж болзошгүйг анхаарна уу.
Гуравдугаарт: Та өөрөө хүсэлт гаргах (мэдээллийг устгах) бүр мөсөн хаана.
Дөрөвдүгээрт: Бодож байснаас өөр техникийн болон хамгаалалтын асуулдлууд гарч ирэх үед түр хязгаарлалт хийж болзошгүй. Энэ үед түр хугацааны үйлчилгээний хязгаарлалт хийх болно. Энэ тухайгаа вэбээр мэдэгдэх болно.
10. Zarav.biz сайтын өмчлөгчийн эрх
Zaraү.biz сайтын үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглах хориотой. Хэрэв ийм тохиолдол илэрсэн тохиолдолд таны үйлчилгээний эрхийг шууд хаах ба холбогдох газар нь мэдэгдэх болно.
11. Анхааруулга
Та логин хийж орсоноор Zarav.biz сайтын гишүүн болж байгаа бөгөөд дээрх бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.
Интернэтийн хязгааргүй орон зай өргөн боломж нь та бидэнд зөвхөн мэдээ мэдээллийг хурдан олж авах билээ.
Бидний үед орчин үеийн техникийн дэвшлийг ашиглан бизнесээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх сайхан цаг үе нэгэнт ирсэн бөгөөд хамгийн бага зардлаар богино хугацаанд зар сурталчилгаагаа түгээх, арилжаа наймаа хийх үнэт мэдээллийг та манай сайтаас олж авах болно. |