|
|
|
|
|
| БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ |
| Монгол Улсад Мэдээлэл Харилцаа Холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэндчилгээг Харилцаа холбооны салбарт ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, салбарын нийт ажилтан, албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд Мобиком Корпорацийн нийт хамт олны өмнөөс болон хувиасаа дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэхүү тэмдэглэлт ойн баяраа манай хамт олон ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж байгаадаа таатай байна. |
| GoGo Мэдээ |
|
| Далайд асгарсан газрын тосыг роботуудаар цэвэрлүүлнэ |
-Шинэ технологи-
Дэлхийд 1970 оноос хойш далайн тээвэрлэлтийн ослоос болж 40 сая гаруй тонн газрын тос далайд асгарч, улмаар хуримтлагдсан гэх тоо гарчээ. Харин тэдгээр асгарсан газрын тосыг сүүлийн үеийн технологийн дэвшилтэд роботуудаар цэвэрлүүлэх ажлыг явуулж эхлэв.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Мексикийн буланд асгарсан газрын тосыг цэвэрлэх ажилд дээрх роботыг ашиглахаар зэхэж байна. Уг робот нь далайд байгаа газрын тосыг өөрт суурилагдсан савнуудад юүлэн авах зориулалттай юм.
Авсан газрын тосоо цэвэршүүлэх үйлдвэрт аваачих гэнэ. Роботын цэвэрлэх чанар нь 99 хувьтай хэмээн зохион бүтээгчид нь ярьж байна. |
| GoGo Мэдээ |
|
| "Дэлхийн шатрын ертөнцөд Монголыг нээлээ. Энэ бол том сурталчилгаа" |
Монгол улсад анх удаа болж буй эмэгтэй шатарчдын олон улсын нэгдүгээр зэрэглэлийн Гран При "Women's FIDE Grand Prix Ulaanbaatar 2010" тэмцээн эхэллээ. Модгүй талд цусгүй дайтах дэлхийн шилдэг шатарчдын халз тулааны нээлт Сүхбаатарын талбайд болсон.
Нээлтэд Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Н.Илюмжинов, БСШУны сайд Ё.Отгонбаяр, Монголын шатрын холбооны тэргүүн, шатарчид болон зохион байгуулагчид оролцсон. Энэ үеэр дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Н.Илюмжиновтой уулзлаа.
Монгол цустай гэдгээрээ байнга бахархаж байдаг дэлхийн шатрын холбооны тэргүүн, Халимаг улсын ерөнхийлөгч Монголд анх удаа болж буй тэмцээний нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь том хүндэтгэл байв.
-Манайд олон улсын нэгдүгээр зэрэглэлийн тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна. Үүнд таны нөлөө их байсан байх. Ер нь дэлхийн цомын цуврал тэмцээн зохион байгуулах улсыг ямар шалгуураар сонгодог вэ?
-Дэлхийн цомын нэг цуврал Монгол улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээн зохион байгуулах хүсэлтэй улсаас "ФИДЕ"- ийн ерөнхийлөгчийн зөвлөлд саналаа илгээдэг. Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар шийддэг гэсэн үг. Монгол улсын хувьд өнгөрсөн жил хүсэлтээ ирүүлсэн. Миний судсаар Халимаг, Тува, Монгол цус гэж байгаа. Тиймээс "ФИДЕ"-ийн ерөнхийлөгчийн зөвлөл тэмцээн зохион байгуулах орны тухай хэлэлцэхэд би бүрэн дэмжсэн. |
| GoGo Мэдээ |
|
| Пакистанд гарсан ослоос амьд хүн үлдсэнгүй |
Пакистаны нийслэл Исламабад хотод өчигдөр болсон онгоцны ослын улмаас 152 хүн амь насаа алджээ.
Осол гарсан газар ой учраас шинжилгээ хийхэд хүндрэл гарч шаардлагатай тохиолдолд нүцгэн гараар ч хайгуулын ажил хийгдсэн байна.
Исламабадын хотын хөгжилт шинэчлэлийн байгууллагын тэргүүн Имтияз Илахи ослоос таван хүн амьд гарсан гэх мэдээллийг үгүйсгэж "Амьд гарсан хүн байхгүй" хэмээн мэдэгдлээ. Одоогийн байдлаар 100-гаад зорчигчийн цогцсыг олоод байна. Тэдний мэдэгдэж байгаагаар бүрэн бүтэн цогцос ховор тааралдаж байна гэнэ.
Пакистаны Дотоод хэргийн сайд Рахман Маликийн мэдэгдсэнээр онгоц Исламабадын олон улсын нисэх хүчний албатай өглөөний 07 цаг 43 минутад холбоогоо тасалжээ. Нисгэгчид буух зөвшөөрөл өгөгдсөн боловч ямар нэгэн шалтгаанаар огцом дээш хөөрч тун удалгүй газарт унасан гэнэ. Гэрчийн мэдэгдснээр осол гарах үед бороотой байжээ.
Тус улсын Засгийн газраас нэг өдрийн эмгэнэл зарлаад байна. Нисэх хүчний албаныхан анх удаа ийм осол гарч байгааг тэмдэглээд, хэргийг хянан шалгаж байна хэмээн мэдээлжээ. |
| GoGo Мэдээ |
|
| Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын хоймор болсон Хөвсгөлд зочиллоо |
Энэ сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон Үндэсний баатар гэж олноо өргөгдсөн Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн түүхт ой, Ардын хувьсгалын 89 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй "Хотгойд хурд 2" хангайн бүсийн даншиг наадам өргөн дэлгэр болж байна.
Уг наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, албаны хүмүүс, нутгийн зон олон газар газраас ирсэн наадамчид оролцлоо.
"Хотгойд хурд 2" хангайн бүсийн даншиг наадамд Хөвсгөлчүүд өргөн хүрээтэйгээр шинэлэг содон зүйлсээр дүүрэн сайхан наадаж байна.
Наадмын эхэнд Монгол түмний төрт ёсны уламжлал, сүлд хийморийн билэгдэл болсон Есөн хөлт цагаан тугийг залж Хотгойдын шадар ван Чингүнжавын 300 жилийн түүхэн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэн төрийн дуулал эгшиглүүлэв.
Хотгойдын шадар ван Чингүнжавын дүр бүхий баатар, баатар эрсийн хувцас хэрэглэлтэй морьтон цэргүүд наадамчин олон түмэндээ баатар эрсийн эр зориг сүр жавхааг илтгэн үзүүлэх тоглолт хийлээ.
Дараа нь Хотгойдын шадар ван Чингүнжавын үг сургаалыг нийт монголын ард түмэн болон Хөвсгөлчүүд, наадамчин олонд сонордууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ, |
| GoGo Мэдээ |
|
|
|
|
|
|