|
|
|
|
|
| Майкл Жордан: Миний замналд хар тамхи биш тэмцэл хэрэгтэй байсан |
Нэрт сагсан бөмбөгч Майкл Жордан удаан хугацаанд хэвлэлд ярилцлага өгөөгүй юм. Тэрбээр Нью-Йорк хотын "930 AM Буффало" радиод ярилцлага өгчээ.
Мань хүн өнгөрөгч сарын 1-нээс хойш тус хотод амьдарч байгаа. Тэрбээр бизнест хөрөнгө оруулахаар Уолл Стрийтээс 500 гаруй сая ам.долларын хувьцаа худалдаж авсан юм. Мөн хувийн бизнесийн багшаар хичээл заалгаж байгаа сурагтай.
-Та их спортоо орхисноос хойш юу хийсэн бэ?
-Би амарсан. Маш удаан хугацаанд. Явж үзээгүй газраараа явсан. Мексик, Чили, Бразиль, Аргентин гээд л олон орноор аялсан. Мөн Австралид ч очиж үзсэн.
-Тэдгээр улсаас онцолбол?
-Ер нь бүгд л соёл иргэншлийн гайхалтай түүхтэй. Яахав, Бразиль болон Чили улс хамгийн онцгой нь. Аливаа улсыг иргэдийнх нь сайхан сэтгэл, найрсаг зангаар нь дүгнэдэг шүү дээ. Бразиль бол хөл бөмбөгийн орон. Би "Сан Пауло" клубийн тоглолтыг үзсэн. Тэндхийн хүмүүс хөл бөмбөгт амиа өгөхөөс ч буцахгүй юм билээ.
-Харин Чилийн хувьд?
-Чили бол алдарт маяа омгийн нутаг шүү дээ. Тиймдээ ч АНУ-аас соёл иргэншлийн хувьд тэс өөр. Хүмүүс нь бараг л ази төрхтэй. Би их гайхсан л даа. Азиуд яагаад эндхийн уугуул хүмүүс юм бол доо гэж.
-Та аялал хийхээсээ өмнө түүхийн холбогдолтой ном уншсан уу?
-Дунд сургуульд байхдаа л уншиж байсан болохоос мэргэжлийн спортод хөл тавиад ном уншаагүй. Уг нь номын санд маань хэд хэдэн ном бий л дээ. Гэвч тэдгээрийг номтой хүн шиг харагдуулахын тулд тавьчихсан юм шиг санагддаг. Нэгэн удаа Денис Родман орж ирээд гайхаж байлаа. |
| GoGo Мэдээ |
|
| Хүний амьдралыг нэг секундэд багтаав |
АНУ-ын иргэн, компьютерийн инженер мэргэжилтэй Кэвин Бакон 2009 онд нэг секундын хугацаатай кино хийжээ.
Тэрбээр уг киногоор хүний амьдралыг харуулахыг хичээсэн гэнэ.
Түүнээс найзууд нь "Киногоо ядаж таван секунд болгож болохгүй байсан юм уу" хэмээн асуудаг аж. Гэвч мань хүн технологийн дэвшлийг ашиглан 3000 гаруй дүрсийг эвлүүлсэн гэдэг.
Түүний киног ойлгохын тулд хэдэн арван удаа үзэх хэрэгтэй гэнэ. Хэрэв та киног олон дахин үзэх тусам юу өгүүлэх гээд байгааг нь ойлгох аж.
Кэвин хэлэхдээ "Би киногоороо хүний амьдралын хугацаа хэр богино болохыг харуулахыг хичээсэн юм. Бидний амьдрал ердөө нэг секунд үргэлжилнэ шүү дээ. Энэ богино хугацаанд асар их зүйлийг бүтээн байгуулах хэрэгтэй юм" хэмээжээ. |
| GoGo Мэдээ |
|
| Европ дахь улаанбуудайн ургац |
Халуун нар баруунд дүүгэж, зүүн хэсэгт нь бороо үргэлжлэн шаагиж байгаагаас 2010 оны улаан буудайны үйлдвэрлэлийн талаар олон улсын шинжээчдийн гаргасан таамаглал буурч байна.
Тэдний үзэж буйгаар, 2010/2011 онд Европын орнуудын улаан буудайны ургац 129.5 сая тонн хүрэх гэнэ.
Халуун нарнаас болж Герман, Франц, Польш болон Их Британид ургац эрс буурах төлөвтэй бол Болгар, Унгар болон Румынд борооноос шалтгаалж ургацын хэмжээ мөн л доошлох аж.
Цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалж энэ оны долдугаар сарын 14-ний байдлаар улаан буудайны үнэ өсч, тонн нь 166.25 еврод хүрээд байна. Энэ үнэ бол сүүлийн 13 сарын дараа гарч буй өндөр үзүүлэлт юм. Гэхдээ зарим шинжээчид ургацын улирал эхлэх үед үр тарианы зах зээл намжих болно гэж үзэж байна. |
| GoGo Мэдээ |
|
| Чихэртэй ус өвчин намдаадаггүй |
Дөнгөж төрсөн хүүхдэд тариа тариад өвчинг нь намдаах зорилгоор чихэртэй ус уулгадаг. Гэвч энэ нь тэдний мэдрэх өвчнийг намдаадаггүй хэмээн "Мэс заслын хутга" нэртэй английн эрүүл мэндийн сэтгүүлд өгүүлжээ.
2001 онд хэсэг бүлэг эмч нар эмчилгээний туршилтад тулгуурлан "шинэ төрсөн нярайд хийдэг дархлаажуулах тарианы өмнө тэдэнд чихэртэй ус уулгах нь өвчинг нь намдаадаг" хэмээн зөвлөсөн байдаг.
Харин сүүлийн үеийн судалгаа үүнийг үгүйсгэх боллоо. Тэр байтугай чихэртэй ус уусан нярай болон жирийн ус уусан хүүхдийн хооронд ямар нэгэн ялгаа гараагүй байна.
Хоёр нярайд тариа тарихад ижил хэмжээний өвчин мэдэрсэн нь батлагджээ. Дээрх нийтлэлийг бичсэн хүүхдийн эмч Ребека Слетр ба түүний хамтрагчид "Чихэртэй ус уусан хүүхдийн нүүрний хувирал өөрчлөгддөг бөгөөд эмч нар үүнд хууртан тэд өвчин мэдрэхгүй байна гэж боддог" гэжээ.
Иймээс тэдний өвчинг намдаахын тулд хүүхдийг хөхүүлэх зэрэг байгалийн чанартай арга барил хэрэглэж болох аж. Түүнчлэн өвчин намдаагч эм, тосон түрхлэг ч ашиглахыг зөвлөв. |
| GoGo Мэдээ |
|
| Сэтгэцэд зайнаас нөлөөлөх аргууд улам нарийсч байна |
-Гоц үзэгдэл судлаач-
Xүний далд ухамсар, сэтгэцэд зайнaaс нөлөөлөх арга технологи улам бүр нарийсч байгаа, психотронын хэмээх шинэ зэвсэг шинэ зуунд хамгийн аюултай зэвсэг болж болзошгүй талаар би 2005 онд "Өөр ертөнцийн тэмдэглэлүүд" номондоо тодорхой өгүүлж байсан билээ.
Өнгөрөгч онд оросын сэтгүүлч П.Одинцовын "Бид бүгдээрээ зомби" номыг орчуулж байхад энэхүү итгэл үнэмшил маань улам нэмэгдсэн гэж болно. Гэвч орчин цагийн мэдээллийн хэт урсгал дунд хүнд хэрэгтэй, мэдүүштэй, санаж сэрүүштэй олон чухал мэдээлэл орхигдон мартагддагийн нэгэн адилаар энэхүү шинэ зэвсгийн талаарх мэдээлэл ч бас төдий л анзаарагдахгүй байх шиг.
Уг нь бол психотронын зэвсэг шинэ юм биш л дээ. Аль хорьдугаар зуунд хийгдэж туршигдсан, одоо улам бүр төгөлдөржиж яваа эд. Гагцхүү улс орнуудын тусгай албад нэг талаас эгэл жирийн иргэдээ туршилтын туулай болгож байгаагаа нуух, нөгөө талаас өөрийн техник технологийн нууцыг хадгалах үүд-нээс нээлттэй зарладаггүй. Харин ЗХУ хэмээх хатуу чанд хяналттай, ихэнх мэдээлэл хаалттай аварга том систем задарснаар тэнд хаалттай хийгдэж байсан судалгаа туршилтын талаар бага сага мэдээлэл задарсны дунд психотронын зэвсгийн талаар нилээд баримтууд ил болсон түүхтэй. Ер нь бол ийм төрлийн зэвсгийн талаарх мэдээлэл тухайн технологи хоцрогдож хэрэггүй болохын цагт л ихэвчлэн нээлттэй болдог учраас яг өнөөдөр ямар түвшинд хүрчихсэнийг хэлэхэд хэцүү. |
| GoGo Мэдээ |
|
|
|
|
|
|