|
|
|
|
|
| "Төрийн ордонд ховор нандин бүтээл их бий" |
-Таныг Төрийн ордонд урьж байна-
Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг байсан бол орчин үед амьд явсных Төрийн ордонд ороод үзчих юмсан гэсэн хүслийг иргэд тээх болжээ.
Жилээс жилд Төрийн ордонтой танилцах иргэдийн тоо ч өссөөр буй. Иймээс УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн шинжээч С.Мөнгөнцэцэгийг урьсан юм. Тэрбээр Төрийн ордонтой танилцаж буй иргэдэд хөтөч болдог буянтай нэгэн. "Манай улсын иргэд парламентын ордонтойгоо танилцах бүрэн боломжтой" гэдгийг тэрбээр онцолж байсан.
-Төрийн ордонтой иргэдийг анх танилцуулж, тайлбарлаж байхад хэцүү зүйл хэр их байв?
-Анх УИХ-ын Захиргаа олон нийттэй харилцах хэлтсийн референт н.Чимгээ эгч энэ ажлыг хийдэг байсан юм. Би хамтарч ажиллах төдийхнөөр л байлаа. Сүүлд н.Чимгээ эгч УИХ-ыг 21 аймаг, нийслэл, дүүрэгт сурталчлах ажлыг хариуцдаг болсон юм. Иймээс би Төрийн ордонд зочид, гийчдийг хүлээн авч, ордонтой танилцуулах ажлыг хариуцах болсон.
Сүүлийн үед иргэд хүсэлт гаргахаасаа илүү гишүүд сонгогчдоо ордонтой танилцуулах их сонирхолтой болсон. Нөгөөдүүл нь ч үүнд их баярладаг юм шиг байна лээ. Намайг энэ ажлыг анх хийж эхлэхэд сонгуулийн жил байсан учраас маш их хөл хөдөлгөөнтэй байсан. |
| GoGo Мэдээ |
|
| "Оскарын шагнал авч байна гэж мөрөөддөггүй жүжигчин байхгүй байх" |
Драммын эрдмийн театрын шинэ залуу жүжигчин В.Краснагоровын "Би ч гэсэн жаргамаар байна" жүжгийн гол дүрд тоглож, авъяаслаг жүжигчин болохоо харуулсан Б.Тамиртай уулзаж ярилцлаа.
-Та жүжигчин Бат-Өлзий Сарантуяа нарын хүү. Урлагийн гэр бүлд өссөн болохоор урлагийн хүн болохоос өөр аргагүй байсан уу?
-Би дээрээ нэг ахтай Баасансүрэн гэдэг. Өөрөө ихэр ш дээ. Миний ихэр дүүг Сүндэрьяа гэдэг. Бааска , Сүндэрээ хоёр маань АНУ-д сурч байгаа. Нэг нь банк санхүүгийн чиглэлээр, нөгөөх нь компьютер графикийн чиглэлээр. Би л ганцаараа урлагийн хүн.
-Жүжигчин мэргэжлийг өвлөсөнд аав, ээж чинь баяртай байдаг уу ?
-Үгүй. Намайг чи жүжигчин болов доо гэдэг байсан. Би хүүхэд байхдаа дуулж, бүжиглэх дуртай, хэл уран зохиолын хичээлд сонирхолтой, нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байв. СУИС-д элсэлтийн шалгалт ганцаараа очиж өгчихөөд, улаан шугамны дээр байх нэрээ хараад бөөн баяр болсон, Баярласандаа шууд л гэртээ гүйж ирээд аав, ээж хоёрт "Би тэнцчихлээ" гэтэл "Тийм үү, хоолоо халаагаад ид, хөрчихлөө" гэсэн. Баяр хүргэе энэ тэр байхгүй ш дээ.
-Уг нь мэргэжлээ өвлүүлэхийг хүсмээр юм. Тэгээд чамд ямар мэргэжил сонгохыг зөвлөлөг байв?
-МУИС-ийн олон улсын харилцааны ангид ор, нэг бол ах шиг компьютер графикч бол гэдэг байсан. Жүжигчин болох амархан, зоригтойхон шиг хэдэн үг тайзан дээр гараад хэлчихвэл болно гэж боддог хүмүүс байдаг. Үнэндээ хүмүүст дүрээ хүргэхийн тулд үг, өгүүлбэр бүрээ цээжлэнэ. |
| GoGo Мэдээ |
|
| Амай эхнэр хайж байна |
Дөрвөн жилийн турш дэлхийг тойрон аялсан DJ Амай эх орондоо ирээд удаагүй байгаа.
Одоогоор тэрбээр уран бүтээлээ түр хойш тавьж нэг хэсэгтээ амрахаар шийдсэн гэнэ. Гэсэн ч амралтаа зүгээр нэг өнгөрөөхийг хүссэнгүй. Тэрбээр амжуулах ажлаа олжээ.
Учир нь ирээдүйн эхнэрийнхээ эрэлд гарсан сурагтай. Харин түүний шалгуур сонирхолд нийцэх эмэгтэй одоог хүртэл гараагүй юм байх.
Түүний шалгуурыг сонирхвол "Зүгээр л надад таалагд, тэгээд л болоо" гэж байна. За тэгээд Амайг сонирхдог бүсгүйчүүд байвал түүнтэй нэг тааралдаад авахад гэмгүй цаг үе нь иржээ. |
| GoGo Мэдээ |
|
| Жон Ленноны суултуур 12000 еврогийн үнэ хүрэв |
Домогт Битлз хамтлагийн хөгжимчин Жон Ленноны суултуур дуудлага худалдаагаар 95000 фаунд буюу 12000 еврогоор зарагджээ.
Үнэ хаялцуулагч Степен Байлэе "Энэ үнэхээр итгэмээргүй юм. Бид 1000 фаундаас дуудлага худалдааг эхэлсэн, бидэнд олон санал ирсэн ч нэгэн гадаадын худалдан авагч хамгийн сүүлийн үнийг хэлсэн" хэмээн ярьсан байна. |
| GoGo Мэдээ |
|
| "Google" cinema үзүүлж байна |
"Google''-ийн охин компани "Youtube" хэрэглэгчдэдээ онлайн сүлжээгээр дуртай киногоо үзэх шинэ боломжийг олгох гэж байна.
Тус компани Холливудын студитэй хамтран онлайн видео поркатын үйлчилгээг хэрэглэгчдэдээ барих аж.
Төлбөр нь нэг кино таван ам.доллар. АНУ-д энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг олон компани бий. Хоорондоо өрсөлдөөн ч ихтэй.
Тухайлбал, "Netfix" компани 10 ам.долларын хураамжаар хүссэн киногоо хязгааргүй үзэх боломж олгодог. Мөн хүсэлт гаргасан үйлчлүүлэгчдээ и-мэйл хаяг уруу нь илгээмж явуулдаг юм.
Сонирхуулахад, Америкийн хэсэг телевизийн сувгийн дэмжлэгээр "Hulu" интернэт сайт бусдаасаа түрүүлж энэ төрлийн үйлчилгээг эхлүүлсэн түүхтэй. |
| GoGo Мэдээ |
|
|
|
|
|
|