Нүүр хуудас
 
RealEstate - selling, buying, leasing and renting Real Estate  
 
Бүртгэл
 
 
Хайлт
 
 
Мэдээ
 
 
Тусламж
 
     
 
 
Таны сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлье

Санал хүсэлтээ эндээс оруулна уу.
 
Мэдээ

09.03.2010
Өгөөмөр сэтгэлтнүүд хамт олонд хэрэггүй
Эрдэмтэд сэтгэлзүйн ангийн оюутнуудыг сайн дурынхантай цуг оноо цуглуулах тоглоомд оролцуулжээ.

Тоглогчид тоглолт бүрээс оноо хуримтлуулна. Түүнийгээ өөртөө үлдээж болно. Эсвэл багийн оноонд нэмэрлэж болно. Оролцогчид нийт онооны дөрөвний нэг хүртэлхийг өөртөө авах эрхтэй. Эцсийн дүнд оноогоороо илүүрхсэн баг бас урамшуулалтай. Үүний зэрэгцээ оюутнууд цуглуулсан оноогоороо хоолны талон авах эрхтэй байв.

Дөрвөн хуурамч тоглогчийн нэг нь маш "харамч", нөгөө нь ямар ч "шуналгүй" аж. Эхнийх нь хувийн оноогоо хав дарж, багаа бас "хуурайлж" байхад нөгөөх нь өөртөө юу ч үлдээдэггүй байв.

Энэ туршилт анхандаа луйварчдыг нийгэм хэрхэн тусгаарладгийг тогтоох зорилготой байсан бөгөөд "шуналгүй" тоглогчийг хяналт тавихын тулд л оролцуулжээ.

Дараа нь шинээр тоглохын тулд хамтрагчаа өөрөө сонгохыг оюутнуудад санал болгов. Харамчтай цуг тоглохгүй гэж ихэнх тоглогч мэдэгдсэн нь байж болох асуудал байв. Харин өгөөмөр сэтгэлтэнтэй хэн ч хамтрахыг хүсээгүй нь эрдэмтдийг гайхшрууллаа.

"Тэрнээс болж би тэнэг юм шиг харагдана" гэсэн тайлбар хамгийн түгээмэл байжээ.
GoGo Мэдээ
09.03.2010
Гишүүд гольфоор өрсөлдөнө
-Ордны жиг жуг-

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг гүйдэлтэй болжээ. Сүүлийн үед зав л гарвал Тэрэлжид байрлах гольфын талбайд өнждөг гэнэ. Учрыг лавлавал энэ амралтын өдрүүдэд Ц.Балдорж агсны нэрэмжит Гольфын улсын аварга шалгаруулах тэмцээн болох аж.

Тиймээс хашир туршлагатай тоглогчидтой өрсөлдөхөөр ийнхүү шаргуу бэлтгэл хийж байжээ.

Анх түүнд гольф тоглохыг заасан хүн нь солонгос хүн гэнэ. 1996 онд нийслэлд гольфын талбай ашиглалтад ороход солонгос багшаар заалгаж сурсан аж.

Жил бүрийн тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болдог. Энэ жил шаггүй гольфчин Ц.Мөнх-Оргил гишүүнийг ардаа орхиж чадах болов уу.
GoGo Мэдээ
09.03.2010
Гоёмсог барилгуудыг үзэхэд 50 юань зарцуулна
Азийн Манхэттэн гэгдэх Шанхай бол буман хүн бужигнасан өндөр том барилгуудтай хот боловч бахархаад байх гайхамшигтай барилга ховор гэдэг. Гэхдээ Шанхай хот бол Азийн Манхэттэн гэгддэг болохоор үзэж харах газар цөөнгүй бий.

Шанхай хотын олон улсын онгоцны буудлаас хөдлөх галт тэрэг 430 км цагийн хурдтай авч ойролцоогоор 8 минутын аялал хийдэг гэнэ. Огцом хурдтай явах уг галт тэрэгний цонхоор хот нь явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь анх үзэж байгаа хүнд дахин сууж үзэх хүсэл үлдээдэг гэдэг.

Хотын хамгийн нэр хүндтэй гоёмсог барилгуудыг үзэхэд нэг хүн 50 юанийн хөлс төлдөг аж. Мөн Шанхай хотын музей нь Хятадын ард түмний 5000 жилийн түүхийг үзүүлдэг байна. Үзмэрүүд нь маш муу гэрэлтүүлэгтэйгээс гадна англи хэл дээрх мэдээлэл нь маш замбараагүй, уг хэллэгүүд нь ойлгомжгүй байдаг хэмээн шүүмжилдэг.

Музейн дотор хорны эсрэг эм хийдэг гэх сонирхолтой хэсэг байх ба харанхуйгаас гадна айхтар эвгүй үнэртэй гэнэ. Гэхдээ тус музейд сонирхол татах үзмэр олон байдаг аж.

Шанхайн санхүүгийн шинэ дүүрэг өмнөд этгээддээ буй Хуан Лу мөрний эргээс үзэсгэлэнтэй харагддаг аж.
GoGo Мэдээ
09.03.2010
"Алтны магнат" бие галбиртаа тогтмол анхаардаг
Монголын тэргүүн баячуудын нэг Ц.Мянганбаяр өөрийн бие галбиртаа ихээхэн анхаарал тавьдаг аж.

Тэрээр долоо хоногт хоёр удаа "Тайхар" бялдаржуулах төвд очиж цээж, гарын булчингаа "хөгжүүлээд" гардаг гэнэ шүү.

Алтны төдийгүй бүсгүйчүүдийн "магнат" гэгддэг Мянгаа захирлыг "Залуу амрагууддаа гологдохгүйн тулд хичээж байгаа нь энэ" хэмээн зарим нэг нь шивэр авир хийдэг аж.

Гэвч тэрээр дасгалжуулагчийн зааврыг дагалгүй, гарт тааралдсан багажаараа хам хум хичээллэчихээд гардаг нь ажил ихтэй, цаг зав багатай нь холбоотой бололтой.
GoGo Мэдээ
09.03.2010
Алдарт хөлбөмбөгч сая ам.доллараар үсээ даатгуулжээ
Америкийн хөл бөмбөгийн үндэсний шигшээ "Pittsburgh Steelers" багийн тамирчин Трой Поламали үсээ даатгуулжээ.

"Head and Shoulders" компани алдарт тамирчны нуруу давсан урт буржгар үсийг сая ам.доллараар даатгасан байна.

Тамирчны үс ойролцоогоор метр урттай. Гэхдээ энэ урт үс нь тэмцээний үеэр түүний өрсөлдөгч тамирчдын урхидах нэгэн арга болдог.

Тухайлбал, 2006 онд "Kansas City Chiefs''-ийн тоглогч асан Лэри Жонсон тэмцээний үеэр түүний үснээс татан зогсоож байсан удаатай.
GoGo Мэдээ
хуудас: 1 2 3 4
 
Холбоо барих  —   Сайтын бүтэц  —   Listing alerts  —   Бидний тухай  —   Хэрэглэх журам